HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Акции
Колонка
Колонка
Особая колонка от VandS Clinic
Солонгос бүсгүйчүүдийн толигор арьсны нууц : Хамгийн эрэлттэй 5 эмчилгээ
2026-08-13

Сүүлийн жилүүдэд Солонгосын арьсны эмчилгээний чиг хандлага зөвхөн асуудлыг эмчлэхээс илүүтэйгээр арьсны эрүүл мэндийг урт хугацаанд хадгалах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд чиглэх болсон. Тиймээс дараах эмчилгээүүд нь Солонгосын арьсны эмнэлгүүдэд хамгийн эрэлттэй үйлчилгээний тоонд багтаж байна.

1. Skin Booster (Rejuran, Re2O, CellREDM, Juvelook гэх мэт)

Солонгосын жүжигчин, дуучид үргэлж толигор, гэрэлтсэн арьстай байдаг нь зөвхөн үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнээс бус, арьсны нөхөн төлжилтийг дэмждэг Skin Booster төрлийн тарилгыг тогтмол хийлгэдэгтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Энэхүү эмчилгээ нь арьсны гүн давхаргыг чийгшүүлж, нөхөн төлжилтийг идэвхжүүлэн уян хатан чанар, гэрэлтэлтийг сайжруулдаг бөгөөд "Glass Skin" төрхийг хүсдэг хүмүүсийн хамгийн түгээмэл сонголтын нэг юм.

2. Ulthera Prime

Өндөр эрчимтэй хэт авианы технологийг ашиглан арьсны гүн давхаргад үйлчилж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Арьсны унжилтыг сайжруулж, эрүүний шугамыг илүү тодруулан V-line хэлбэрийг гаргахад тусалдаг тул мэс засалгүй арьс өргөх хамгийн эрэлттэй эмчилгээний нэг болоод байна.

3. Thermage FLX

Хүний нас ахихын хэрээр коллагены хэмжээ багасч, арьс уян хатан чанараа алдан унжилт, үрчлээ үүсэх нь хөгшрөлтийн гол шалтгаануудын нэг болдог. Thermage FLX нь радио давтамжийн (RF) технологиор коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсыг дотроос нь чангалдаг эмчилгээ юм. Солонгосын олон бүчгүйчүүд арьсаа удаан хугацаанд чанга, толигор байлгахын тулд тогтмол Thermage хийлгэдэг бөгөөд энэ нь "залуу арьсаа хадгалах" хамгийн түгээмэл аргуудын нэг гэж тооцогддог. Монголын олны танил хүмүүс ч солонгост зорьж очиж хийлгэдэг үйлчилгээ юм.

4. Pico Toning

Сэвх, нөсөө толбо, батганы дараах бараан толбо болон арьсны өнгийг жигдрүүлэхэд өргөн хэрэглэгддэг лазер эмчилгээ юм. Арьсны өнгийг илүү цэвэр, жигд, гэрэлтсэн харагдуулах зорилгоор олон хүн сонгодог.

5. Potenza (RF Microneedling)

Радио давтамж болон микро зүүний технологийг хослуулсан энэхүү эмчилгээ нь нүхжилт, батганы сорви, арьсны бүтцийг сайжруулахад үр дүнтэй. Мөн Skin Booster төрлийн эмчилгээтэй хавсарч хийх нь сүүлийн үед Солонгост хамгийн түгээмэл хийгддэг эмчилгээний хослолуудын нэг болсон.

Эдгээр эмчилгээ нь хүн бүрт ижил үр дүн үзүүлэхгүй бөгөөд арьсны төрөл, нас, асуудлаас шалтгаалан эмчилгээний сонголт өөр өөр байдаг. Тиймээс зөвхөн тухайн үед хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээ гэдгээр нь сонгохоос илүүтэй мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, өөрт тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргуулах нь хамгийн чухал юм.

Эдгээр орчин үеийн арьсны эмчилгээ бүгдийг нэг дор хийх боломжтой эмнэлгүүдийн нэг нь VandS clinic гоо сайхны эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Солонгос даяар 50 гаруй салбартай бөгөөд нийслэл орчмын томоохон салбаруудад Монгол хэлний орчуулагч тогтмол ажилладаг. Мөн бусад салбаруудад утсаар орчуулгын үйлчилгээ үзүүлдэг тул гадаад үйлчлүүлэгчид хэлний бэрхшээлгүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Түүнчлэн үйлдвэрлэгчээс албан ёсоор нийлүүлэгдсэн оригинал бүтээгдэхүүн, баталгаажсан төхөөрөмж ашиглах, стандарт тунгаар эмчилгээ хийх, ил тод үнийн бодлого баримтлах зэрэг нь тус эмнэлгийг олон улсын үйлчлүүлэгчдийн дунд түгээмэл сонгох шалтгаануудын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд Монголоос төдийгүй олон улсын үйлчлүүлэгчид тогтмол зорин ирж үйлчилгээ авдаг бөгөөд Монголын олны танил эрхмүүд ч арьсны эмчилгээ, арчилгаандаа тогтмол хамрагддаг эмнэлгүүдийн нэг юм.

Тухайн эмнэлэгт үйлчилгээ хийлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалахыг хүсвэл VandS эмнэлгийн албан ёсны сувгуудаар холбогдоорой.

Linktree: https://linktr.ee/vandsmongolia
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +8210-8695-8868 (Viber, Whatsapp, Kakaotalk)
Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia
Инстаграм: https://www.instagram.com/vandsmongolia/